“Монголын гарааны бизнесийн санхүүжилтийн хүртээмж” судалгаанд хамрагдахыг урьж байна

Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудын зохион байгуулдаг төсөл хөтөлбөр, гарааны бизнесүүдийн дотоодын болоод гадаадын эх сурвалжуудаас татсан грант, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг хэмжигдэхүйц мэдээллүүдийг цуглуулж салбарын нэгдсэн дата мэдээлэл гаргах зорилготой “Монголын гарааны бизнесийн санхүүжилтийн хүртээмж” судалгааны ажил хоёр дахь жилдээ болох гэж байна. Та бүхэн дээрх судалгааны ажилд идэвхтэй оролцож өөрсдийн мэдээллээ хуваалцаж салбарын нэгдсэн дататай болоход хамтран ажиллахыг урьж байна. Энэхүү судалгааны ажилд тухайн байгууллага хувь хүний мэдээллийг нууцлах бөгөөд салбарын хэмжээнд нэгдсэн дүнг танилцуулах болно. Та бүхэн судалгааны формыг 2025 оны 02 сарын 15-ны дотор бөглөж өгнө үү. Бид судалгааны форм бөглөсөн зарим байгууллагуудаас баталгаажуулах зорилгоор нэмэлт тодруулга асуумжуудыг авах болно. Мөн та бүхэн өөрсдийн төсөл хөтөлбөр, инкубаторын оролцогч стартапуудыг дээрх судалгаанд хамруулан хамтран ажиллахыг хүсэж байна.

Судалгаа бөглөх: https://forms.gle/RsiQyHMReu2VeqWi8

Энэхүү судалгааны ажлыг экосистемийн оролцогч байгууллагууд хамтран хийж байгаа бөгөөд 2024 оны судалгааг дараах байгууллагууд хариуцан хийж байна. 

  • Шинжлэх ухааны академи
  • Мэдээлэл Технологийн Үндэсний Парк
  • Монгол Улсын Их Сургууль
  • СМС ХХК 
  • Сократус Стартап Студио ХХК

Судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90091019, 80191107

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

75754400 – 5310

tto@num.edu.mn