Цехийн барилгын засварын ажлыг 2024 оны 12 сараас 2025 оны 2 сарын хооронд хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Засварын ажлыг “БАЯДАХ ӨРГӨӨ” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
Цехийн модуль угсралтад 5см зузаантай, 116см өргөнтэй, 270см -ийн өндөртэй шилэн магни дүүргэлттэй өнгөт ган бүрэлттэй сэндвич хавтан ашиглаж байна. Энэхүү сэндвич хавтан нь гал, ус, чийг болон химийн бодист тэсвэртэй, бат бөх удаан эдэлгээтэй үйлдвэрийн орчныг тохижуулахад зориулагдсан хавтан юм.
Засварын ажил бүрэн дууссаны дараагаар цехийн 3 шугамын тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалт, холболтын ажлууд хийгдэнэ.

