Профессор JEONGSOO YU МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркт зочиллоо

МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк дээр Япон Улсын Тохоку Их Сургуулийн Ахисан түвшний Олон Улсын Соёл Судлал болон Ногоон зорилтын санаачлага, Хүрээлэн буй орчин судлалын Профессор JEONGSOO YU зочиллоо. Тус уулзалтанд Профессор JEONGSOO YU “Industrial Science Park & Startup Support in Tohoku University”- сэдвээр танилцуулга хийж Улаанбаатар Паркийн мэргэжилтэнүүдтэй санал солилцож, нөхөрсөг уулзалтыг хийв. Уулзалтаар Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат Инновацын экосистемийг орчныг танилцуулж, “MJEED” төслийн хүрээнд байгуулж буй GMP шаардлагад нийцсэн Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийг байгуулах ажлын үйл явцыг танилцууллаа.