МУИС-ийн ШУТУБП ба Жижиг дунд үйлдвэрийн газрын хамтын ажиллагааны уулзалт

МУИС, ШУТУБП Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, доктор Я.Эрдэнэсайхан МУИС-ийн ШУТУБП-ийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ШУТУБП-ийн захирал О.Мөнхбат нар монгол улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд их сургуулийн оролцоо чухлыг онцолж, бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээнд мэдлэг, технологи шингээж хөгжүүлэх шаардлагатай байгаа гэдэг дээр санал нэгдэж хоёр байгууллагын хамтын ойлголцлын санамж бичиг байгуулахаар тогтов

Уулзалтын хүрээнд МУИС-ийн эзэмшиж буй патент, ашигтай загваруудыг зах зээлийн эргэлтэнд оруулах, судалгааны лабораториуд дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи зүгшрүүлэлт хийх, прототайп хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын оффис нээх, энтрепренершип, bootcamp болон бусад шаардлагатай, холбогдох сургалтуудыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд хийх зэрэг ажлуудыг төлөвлөв.

Түүнчлэн ЖДҮГ болон МУИС-ийн ШУТУБП-ийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага их байгааг талууд харилцан илэрхийлж, ирэх 7-р сард нэг талаас шинжлэх ухааны судалгааг зах зээлийн эрэлт хэрэгцээнд чиглүүлэх, нөгөө талаас үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэдлэг, технологи шингээх зорилготой багш судлаачид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар хэлэлцэн тогтлоо.