Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, Төслийн Монгол талын удирдагч, профессор О.Алтансүх нар 2025 оны 1 сард Эстони Улсын ХААИС-ийн (Estonian University of Life Sciences) Тарту хотод зохион байгуулсан Төслийн эхлэлийн уулзалтад 5 улсын 12 байгууллагын 27 төлөөлөгчдийн хамтаар оролцож, тус сургуулийн зэргийн бус сургалтыг хөгжүүлж буй туршлага, түүний чанарын баталгаажуулалтын тогтолцоог МУИС-д нэвтрүүлэх, хоёр сургуулийн Ойн хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Тус айлчлалын үеэр Эстони Улсын ХААИС болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь уулзалтын ач холбогдлыг илэрхийлнэ. Түүнчлэн МУИС-ийн Ойн хүрээлэн болон ойн чиглэлийн профессор, судлаач багш нарын талаар танилцуулж, 2025 оны 6-р сард Монгол Улсад зохион байгуулагдах зуны сургалтын үеэр хүрэлцэн ирж, Ойн хүрээлэнгийн үйл ажиллагаатай биечлэн танилцахыг урьлаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.eu/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг:
Нийтлэл бэлтгэсэн:
О.Алтансүх, МУИС
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.
Эх сурвалж: МУИС