Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа.

2026.01.29-нд Улаанбаатар паркийн технологи зүгшрүүлэлтийн цех болон Гэрлаб инженерийн урлангийн инженер техникийн мэргэжилтэн, лаборант болон судлаач оюутнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад нийт 21 хүн хамрагдаж анхан шатны ойлголт мэдлэг, урьдчилсан зааварчилгаатай танилцлаа.


Бид ажлын байран дээр аюул, эрсдэлгүй ажиллах үндсэн зарчим, эрүүл ахуйн шаардлагын талаар хуульд хэрхэн заасан байдаг, өдөр тутамдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн сахих ёстой талаар МУИС-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Э.Зоригт зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллалаа.


Аюулгүй ажиллагаа хүн бүрийн үүрэг, хариуцлага юм.