МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан болон тус сургуулийн Менежментийн тэнхимийн багш нар 2026.01.28-нд Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд:
Технологи зүгшрүүлэлтийн цех болон Монголын анхны FAB-LAB буюу ГЭРЛАБ инженерийн урлантай танилцаж хүүхэд, залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инженерийн ур чадварыг хөгжүүлэх инженерийн нээлттэй орон зай бий болсонд ихээхэн талархаж байлаа.





Их сургуулийн багш, судлаачдын судалгааны үр дүн, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шинжлэх ухааны салбарын мэдлэг, чадвар, туршлага ихээхэн чухал.
Тйим ч учраас БС-ийн багш нарын бүрэлдэхүүн паркийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, нээлттэй яриа өрнүүлсний нэг нь БС-ийн ахисан түвшний оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг паркийг түшиглэн хийлгэж шинэ төсөл, шинэ бизнестэй нүүр тулах, онолоор олж авсан мэдлэгээ практик дээр турших, хэрэгжүүлэх, бүтээлчээр бий болгох зэргээр асуудлын шийдлийг инновацлагаар шийдэх түүнтэй холбоотой судалгаа, хөгжүүлэлт, санхүүгийн тооцооллыг боловсруулах аргазүй, ур чадварыг эзэмшүүлсэн зэрэг нь ихээхэн ач холбогдолтой байсан талаар багш нар дурдаж байлаа.
Мөн МУИС-ийн оюутан, суралцагчдад зориулан парктай танилцах нээлттэй өдрийг гаргаж өгвөл оюутан, залуучуудад үйлдвэрлэлийн орчинтой танилцаж, төслийн менежмент, үйлдвэрлэлийн дадлагын хичээлийн ач холбогдол, үр нөлөөнд эерэг нөлөө үзүүлэх талаар санал солилцсон юм.








Эцэст нь: Их сургуулийн судалгааны үр дүн, инновацыг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулахад салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам сайжруулж, нягт хамтран ажиллаж чадвал ихээхэн нөөц боломж байгаа талаар санал нэгдэж байлаа.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгдөг БС-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк

