Профессор Miroslac Cernik Шинжлэх улаан технологийн Улаанбаатар паркийн Инновацын экосистемийн бүрэлдэхүүн “Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех” болон “ГЭРЛАБ” платформ төслийн явцтай танилцаж, өөрийн орны туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр Либерекийн Техникийн Их Сургуулийн технологи дамжуулах зарчим, менежмент, гарааны компаниудыг дэмжих аргуудын талаар санал солилцож, шинэ технологи, инновацыг бүтээх, хөгжүүлэх чиглэлд баримталдаг стратеги, бодлогын талаар туршлагаа хуваалцаж, хөрөнгө оруулагчдыг татах стратегийн цонхийн талаар нээлттэй яриа өрнүүллээ.

Нано материал, дэвшилтэт технологи, инновацын институт нь Либерекийн Техникийн Их Сургуулийн (TUL) судалгааны гол төв бөгөөд наноматериал, өрсөлдөх чадвартай инженерчлэл болон системийн интеграци руу чиглэсэн судалгаа хөгжүүлэлтэд голлон анхаардаг, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, хэрэглээнд шилжүүлэхийг зорилго болгон ажилладаг байна.Инновацын экосистемийн бүрэлдэхүүн “ГЭРЛАБ” платформ төслийн судлаачид, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтран ажиллаж, сайн туршлагаа хуваалцаж байгаад гүнээ талархъя. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжихийг хүсэн ерөөе.