Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж шинийн 4, 5, 6-ны өдрүүдэд буюу ирэх Даваа, Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргасан байна.
Тус шийдвэртэй холбогдуулан МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийлээ. Үүнд:
- Сар шинийн битүүн буюу 2025 оны 2 дугаар сарын 28-ны Баасан гарагт сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдана.
- Шинийн 4, 5, 6 буюу 2025 оны 3 дугаар сарын 3, 4, 5-ны /Даваа, Мягмар, Лхагва гараг/ өдрүүдэд бүх нийтээр амарна. /Хичээл сургалтын үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулахгүй/
МУИС-ийн Захиргаа