Инновацын экосистемийн бүрдэл хэсгийн нэг Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн засварын ажил дуусаж гүйцэтгэгч ААН-ээс хүлээн авах арга хэмжээ боллоо. Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн засварын ажлыг нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулалтыг хийж, гүйцэтгэгч ААН-ээр “Баядах Өргөө” ХХК шалгаран 2024 оны 12 сарын 25 өдрөөс 2025 оны 03 сарын 14-ний өдрийн хугацаанд засварын ажлын гүйцэтгэв. Цехийн тоног төхөөрөмжүүд 2025 оны 4-р сард Жайка ОУ-ын байгууллагын санхүүжилттэй “MJEED” төслийн хүрээнд нийлэгдэхээр хүлээгдэж байна. Цехийн тоног төхөөржүүд 2025 оны 4-р сард Жайка ОУ-ын байгууллагын санхүүжилттэй “MJEED” төслийн хүрээнд нийлэгдэхээр хүлээгдэж байна.




Тус цех нь усан, тосон, гелин болон шахмал суурьтай эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний технологийн зүгшрүүлэлт, баталгаажуулалтыг хийх GMP стандарт шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн орчин бүрдэж байна. Инновацын экосистемийн орчныг бүрдүүлэхэд хамтран ажилласан та бүхэнд талархлаа илэрхийлье.
МУИС-ийн Шинжлэх ухаан Технологийн Улаанбаатар парк