ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (Бизнес, маркетинг хөгжүүлэлтийн мэргэжилтэн) -1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетинг, судалгааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл-бизнесийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан, Бизнес хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан, бизнесийн чиглэлээрх сургалт, судалгаа, практик байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх
Ур чадвар:
- Бизнес төлөвлөгөө боловсруулах, маркетингийн гүйцэтгэлийг хэмжих болон хэрэглэгчдийн хандлагыг ойлгох зорилгоор өгөгдөл боловсруулах чадвартай.
- Монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд эзэмшсэн, харилцах чадвартай байх,
- Багаар ажиллах чадвартай,
- Зах зээлд өрсөлдөхүйц стратеги боловсруулах чадвартай,
- Өрсөлдөгчийн шинжилгээ хийх чадвартай,
- Дата анализ хийх чадвартай,
- Брэнд менежментийн ойлголт мэдлэгтэй,
- Маркетинг, зар сурталчилгаа боловсруулах бүтээлч чадвартай,
- Дижитал маркетингийн мэдлэг, сошиал медиа хөгжүүлэх чадвартай,
- Ажлын цаг ашиглах чадвар болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
- Санал санаачлагатай, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай байх,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138
Захиргаа, хүний нөөцийн газар