ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
Ажлын байрны нэр: Инженер (Цехийн инженер) -1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Байгалийн ухаан болон технологи суурьтай мэргэжил
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх
Ур чадвар:
- Ёс суртахуун, зарчимтай байх
- Академик соёлыг дээдлэх
- Багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
- Санал санаачлагатай, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай байх,
- Логик сэтгэлгээтэй, анализ дүгнэлт хийх чадвартай байх,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138
Захиргаа, хүний нөөцийн газар