“Эрасмус+” төслийн хүрээнд докторын болон багшийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Испани улсын Гранадагийн Их Сургууль (University of Granada, Spain)-ийн докторын болон багшийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан чиглэлийн докторант, багш байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Мэргэжлийн чиглэл:

  • Хэрэглээний математик

Тэтгэлэгт хөтөлбөрийн ангилал:

  • Докторант оюутан– 1 хүн (3 сар)
  • Багш– 1 хүн (1 долоо хоног)

Хөтөлбөрийн хугацаа:

  • 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хэрэгжиж дуусна.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Хоёр талын нислэгийн тийзийн төлбөр.
    Суралцах хугацааны амьжиргааны зардал

Тавигдах шаардлага:

  • МУИС-д Хэрэглээний математикийн чиглэлээр суралцаж буй докторант, тус чиглэлийн багш байх
  • Англи хэлээр ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Гранадагийн Их Сургуулийн холбогдох тэнхим, хөтөлбөрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Товч анкет (Европын Холбооны EUROPASS стандартаар бичигдсэн байх)
  • Англи хэлний түвшнийг нотлох баримт бичиг

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 2 дугаар сарын 28(Баасан гараг) хүртэл

  • Материалыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн cooperation@num.edu.mn цахим хаягаар илгээнэ.
  • Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал Хамтын ажиллагааны газрын 75754400-(1165), (1166) дугаарт холбогдоно уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Эх сурвалж: МУИС