МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Багшлах эрхийн сургалт”-д урьж байна

Сургалтын товч мэдээлэл:

  • Сургалт эхлэх: 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр
  • Үргэлжлэх хугацаа: Нийт 7 долоо хоног
  • Сургалт: Бямба гариг бүр 09-18.00 цагийн хооронд хичээллэнэ.
  • Сургалтын хэлбэр: Цахим болон танхим хосолсон сургалт
  • Байрлал: Монгол Улсын Их Сургууль (танхим) болон Teams (цахим)

Сургалтын бүртгэл:

Бүртгэлийн хуудсанд хавсаргах материал:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар (pdf файлаар)
  2. Магистр, докторын дипломын хуулбар /доктор бол зөвхөн докторынх/. Дүнгийн хуулбар шаардлагагүй. (pdf файлаар)
  • Бүртгэлийн хураамж: 10.000 төгрөг (Бүртгэлийн хураамжийг хичээлийн эхний өдөр бэлнээр авчирна.)

Сургалтын төлбөр:

  • Сургалтын төлбөр 800,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Хаан банк 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/. Жич: төлбөрийн зориулалт хэсэгт багшлах эрхийн сургалтын төлбөр гэж бичээд овог нэр, регистрийн дугаараа тодорхой бичнэ үү. Сургалтын төлбөрийн баримтыг хичээлийн эхний өдөр заавал авч ирнэ.

*** Энэхүү сургалтад зөвхөн Магистр болон Магистраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүс хамрагдах эрхтэй. Бакалаврын зэрэгтэй бол материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.***

Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Бүртгэл: 2025.02.15 – 2025.03.07-ны 23:00 цаг хүртэл бүртгэнэ.

Боловсрол судлалын тэнхим

(МУИС-ийн хичээлийн II байр, 226 тоот танхим)

Утас: 77307730-2331

Эх сурвалж: МУИС