Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 20 орчим бизнес эрхлэгчид оролцлоо. Тус арга хэмжээнд, ШУТУБП-ийн зүгээс Өрсөлдөх чадвартай инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх сэдэвт илтгэлийг Паркийн эрхлэгч Н.Өлзийжаргал танилцууллаа
Тус илтгэлээр бизнес эрхлэгчид шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, технологийг дамжуулах, хөгжүүлэх олон боломжуудын талаар тодорхой ойлголт мэдлэгтэй болсон гэж найдаж байна.


Арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн бизнесүүдээ танилцуулж одоогийн нөхцөл байдлууд тулгарч буй асуудлуудаа нээлттэй ярилцаж, шинэ шийдэл, боломжуудын талаар санал солилцлоо.




Энэхүү уулзалт нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг шинжлэх ухаан, инновацын байгууллагуудтай холбох, тэдний үйл ажиллагааг дараагийн шатанд гаргахад бодит дэмжлэг үзүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих чиглэлд ас холбогдолтой арга хэмжээ боллоо.
