МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Химийн тэнхимийн багш нар 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк (ШУТУБП)-д хүрэлцэн ирж Инновацын экосистемийн дэд бүтцийн орчинтой танилцлаа.



Энэ хүрээнд: Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех, усны лаборатори болон Гэрлаб инженерийн урлантай танилцаж судалгаа, шинжилгээ, туршилт үйлдвэрлэл, хэвлэл дизайн прототип хөгжүүлэлтийн талаар санал солилцож, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар хамтран ажиллах олон боломжуудын талаар нээлттэй ярилцлаа.
Их сургуулийн сургалт, судалгаа хөгжүүлэлтийн чадавх, өрсөлдөх чадвартай шинэ технологийг хөгжүүлэхэд эрдэмтэн багш, судлаачдын хамтын оролцоо ихээхэн чухал юм. Инновацын экосистемийн нээлттэй орон зайд зочилсон эрдэмтэн багш, судлаач нартаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

