| 2026.01.09 | Улаанбаатар хот |
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Б.Батбаатар албаны төлөөлөгчдийн хамт МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад:




Уулзалтаар инновацын экосистемийн бүрэлдэхүүн болох Технологи зүгшрүүлэлт үйлдвэрлэлийн цех, усны чанар, аюулгүй байдлын лаборатори болон Гэрлаб инженерийн урлангийн үйл ажиллагаатай танилцахаас гадна МУИС-ийн дэргэдэх Гарааны компаниудын хөгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи, ноосноос кератин ялган бордоо гарган авах, шинэ материалыг хөгжүүлэх зэрэг тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн мэдлэг шингэсэн шинэ инновацын төслүүдтэй танилцаж нээлттэй санал солилцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал – СОР 17 арга хэмжээг энэ жил Монгол Улс зохион байгуулахтай холбогдуулан тогтвортой хөгжлийн зорилтыг бүс нутгийн хөгжил, байгаль цаг уурын онцлог, тулгарч буй асуудлуудын шийдлийг тухайн бүс нутагт нь шинжлэх ухаанчаар оролцоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах зэрэг саналуудыг багш, судлаачид гаргаж харилцан санал солилцож нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанч санаачилга, шинэ технологийг хөгжүүлэхэд МУИС-ийн эрдэмтэн, багш, судлаачдыг түшиглэн хэрэгжүүлэх улмаар мэдлэг шингэсэн үр дүн, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талуудын цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлж, мэдлэг шингэсэн үр дүн, инновацын хөгжилд өндөр амжилт хүсье.










