Зүүн бүсийн сургуулийн удирдлага болон багш нар ШУТУБП-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

📅 2026.01.05 Зүүн бүсийн сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн болон багш нар Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк (ШУТУБП)-тай танилцаж үйл ажиллагааны чиглэл, судалгаа хөгжүүлэлт болон инновацыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх дэд бүтцийн орчинтой танилцлаа.

Тус уулзалтын хүрээнд “Гэрлаб” инженерийн урлан болон Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех болон Science Play хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, хэрэгжүүлж буй төсөл, сургалт–судалгааны боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Мөн боловсрол, сургалт, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, суралцагчдыг бодит үйлдвэрлэлд суурилсан орчинд дадлагажуулах боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.