МУИС-ИТС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар ШУТУБП-д зочиллоо.

📅 2025.12.23-нд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш ээлжит семинарыг Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк (ШУТУБП)-д зохион байгуулж Инновацын экосистемийн дэд бүтцийн орчинтой танилцлаа.

Энэ хүрээнд Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех, “Гэрлаб” инженерийн урлан болон профессор Ч.Ганзоригийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хэрэглээ, багш, оюутнуудын туршлага хуримтлуулах, судалгаа, хөгжүүлэлтийг өргөжүүлэх таатай орчин бүрдсэнд оролцогчид талархал илэрхийллээ.