Монгол Улсын Их Сургуулийн “Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ

Нээлтийн арга хэмжээний үеэр паркийн дэд бүтцийн орчин, зорилго чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилтуудтай танилцахаас гадна Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд, шинжлэх ухаан, инновац, бизнесийн уялдааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй хэлэлцэнэ.

Бидний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Танд байгууллагынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол улсад шинжлэх ухаан, технологи инновацын тогтолцоог бэхжүүлэх, хөгжлийг дэмжих олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн ерөөл дэвшүүлье.

Хүндэтгэсэн:

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн хамт олон