Инновацын экосистем төслийн хүрээнд Японы КЮҮШҮ Их Сургуулийн профессор SHINGO IGARASHI, тус сургуулийн энтрепренершип төвийн дэд профессор Н.ЭНХЗАЯА нар МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркт зочилж, инновацын экосистемийг хөгжүүлэх нь сэдэвт нээлттэй сургалт, семинарыг зохион байгуулж, японы сайн туршлагаас хуваалцлаа. Тус семинарт Жайка ОУ-ын байгууллага, Инженер технологийн дээд боловсрол төслийн нэгжийн төлөөлөгчид, МУИС, ШУТИС, ХААИС болон хувийн ААН-ийн төлөөллүүд зэрэг 60 гаруй оролцогчид оролцож, Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаа, инновацын экосистемийн нээлттэй оронзайтай танилцсан юм.
- Инновацын экосистемийн бүрдэл хэсэг болох Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехтэй танилцах
- “Гэрлаб” платформ төслийн угсралт, суурилуулалтын явцтай танилцах
- МУИС-ийн дэргэдэх Гарааны компаниудын бүтээлийн үзэсгэлэнг үзэх
- Улаанбаатар паркийн танилцуулга, инновацын экосистемтэй танилцах
- Шинжлэх ухаан технологийн паркийн эрхзүйн орчны байдлыг тодорхойлох санал асуулгын судалгаанд оролцох зэрэг арга хэмжээг зохион байгуулж, инновацын экосистемийн дэд бүтцийн орчинтой танилцах арга хэмжээг зохион байгууллаа.







