Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтыг “Санхүүгийн удирдлага” сэдвийн дор МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв, Бизнес консалтинг төвтэй хамтран 2025 оны 5 сарын 23-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Бизнес консалтинг төвийн захирал доктор Д.Энх-Отгон удирдан явуулав.

Сургалтын хүрээнд бизнес төлөвлөлт, байгууллагыг зорилго, зорилтоор удирдах аргачлал, бизнесийн үйл ажиллагааны орлого, зардал сэдвээр хичээл орж, өөрсдийн төслийн зорилго, зорилт, стратеги болон хэмжүүрийг тодорхойлох дадлага хийлгэв.




Энэхүү сургалтад энэ жилийн хөтөлбөрт оролцож буй 16 багийн төлөөлөл 50 гаруй багш, оюутнууд хамрагдаж, шинэ санаагаа бизнес болгон хөгжүүлэхэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авлаа.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв
77307730 – 5310, tto@num.edu.mn