ОХУ-ЫН БУРИАДЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД УЛААНБААТАР ПАРКТАЙ ТАНИЛЦЛАА

“Шинжлэх ухаан, технологи, инновацыг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулахад Инновацын экосистемийн нээлттэй дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Инновацын нэвтрүүлэх, дамжуулах, эргэлтэд оруулахад дэд бүтцийн орчин чухал болохыг Буриадын Их Сургуулийн багш нар онцлон тэмдэглэж байлаа. Шинэ санаа, санаачилгыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн болгон хувиргах улмаар гарааны бизнес болгон бойжуулах, хөгжүүлэх үе шат, алхмуудтайдаа танилцах хоёр орны салбарын онцлог, инновацын соёлын талаар санал солилцож нөхөрсөг ярилцлагыг өрнүүллээ. Шинжлэх ухаан, инновацын хөгжилд залуучуудын оролцоо чухал болохыг онцгойлон дурдаж байв.

Хамтын ажиллагаанд амжилт хүсье.