Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МУИС. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Оюуны өмчийн өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
Багш судлаач, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зорилго: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэмтэн багш, судлаач, оюутны Оюуны өмчийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, МУИС-ийн Оюуны өмч, инновацын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ба Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн үйл ажиллагааг МУИС-ийн хамт олонд таниулах
Зохион байгуулагдах үйл ажиллагаа
- МУИС-ийн оюуны өмч, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
- Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ба Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн танилцуулга
- Оюуны өмчийн зөвлөгөө үйлчилгээ
- Гарааны компанийг бойжуулах, дэмжлэг үзүүлэх зөвлөгөө үйлчилгээ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
ЦАГ | СЭДЭВ | ИЛТГЭГЧ |
11:30 – 11:35 | Нээлт | Ш.Наранмандах, Технологи дамжуулах төвийн эрхлэгч |
11:35 – 12:25 | · РСТ мэдүүлэг гаргах· Эрдэм шинжилгээний өгүүллээс патентын мэдүүлэг бичих арга зүй | Б.ОдгэрэлОюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч |
12:25 – 13:15 | · Оюуны өмчийн эрх зүй· Оюуны өмчтэй холбоотой гэрээ хэлцэл | Д.Эрдэнэчимэг,Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал |
13:15 – 13:35 | Хэлэлцүүлэг, асуулт хариулт | |
13:35 – 13:40 | Хаалт, зураг авалт |
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310 tto@num.edu.mn