Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн 2 дахь удаагийн сургалтыг “Энтрепренер сэтгэлгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
“Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2025 оны 04-р сарын 18-ний Баасан гараг, 13:00-17:00 цагт
Хаана: МУИС, Багш оюутны хөгжлийн төв, 506 тоот
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
| ЦАГ | СЭДЭВ | БАГШ |
| 13:00 – 14:30 | Энтрепренер сэтгэлгээ ба ЭнтрепренершипЭнтрепренерийн хувийн ур чадваруудӨөрийгөө таньж мэдэх | МУИС, ШУТУБП-ийн менежер доктор Н.Өлзийжаргал |
| 14:30 – 14:50 | Цайны завсарлага | |
| 14:50 – 16:00 | Энтрепренершипийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга зам | МУИС, ШУТУБП-ийн стартап, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдулам |
| 16:00-17:00 | Төслөө танилцуулах (Pitch хийх) | |
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310

