МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв анх 2011 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн МУИС-ийн оюуны өмчийг хамгаалах, ашиглах, зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, технологи дамжуулах, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, бүрэлдэхүүн салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх, гарааны компани байгуулах, төр-их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацын менежмент болон технологи дамжуулалтыг оновчтой зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. 2023 оны МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр тус төв Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркын харьяанд шилжиж, Технологи дамжуулах төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвийн үндсэн чиг үүрэг
- МУИС-д бүтээгдсэн оюуны өмчийг хамгаалах ба ашиглах
- Технологийг үнэлэх, зах зээлийн эргэлтэд оруулах
- Гарааны компани байгуулах, технологиийн лицензийн гэрээ байгуулах
- Инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх
- Оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх
- Бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа инновацийн ажлын үр дүнг нийгэмд түгээн дэлгэрүүлэх
ТДТ-ийн үйл ажиллагааны эрхзүйн үндсэн баримт бичгүүд:
- МУИС-ийн Технологи дамжуулах журам
- МУИС-ийн оюуны өмчийн талаар баримтлах бодлого
- МУИС-ийн барааны тэмдгийг ашиглах тухай журам
Оюуны өмчийн менежментийн хүрээнд хэрэгжүүлдэг ажлууд:
2012 онд МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, Технологи дамжуулах журам батлагдаж багш, судлаачдын бий болгосон оюуны өмчийг МУИС-ийн өмчлөлд бүртгэх ажил эхэлсэн.
ОЮУНЫ ӨМЧИЙН МЭДЭЭЛЭЛ (2012-2024)

МУИС-ИЙН “БАГШ, ОЮУТНЫ СТАРТАП” ХӨТӨЛБӨР
МУИС-ийн инновацын судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 онд “MUIS Startup Lab” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Рио Тинто Монгол” компани 2020 оноос эхлэн хөтөлбөрийг дэмжиж буй бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 75 багийн 525 багш оюутан хамрагдаад байна.
МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк