

Өнөөдөр Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төвийн удирдлагын баг, хамт олон болон тус төвийн зөвлөх Проф. ХП. Сингх (Prof. HP Singh) нар манай паркийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар: • Төр-Их сургууль-Үйлдвэрлэлийн түншлэлийг бодитоор нутагшуулах • Судалгааны шатнаас гарч, зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх • Стартап болон судалгааны багуудад зориулсан олон улсын худалдаа, менежментийн сургалтуудыг хамтран зохион байгуулах боломжуудын талаар хэлэлцэв.


Шинжлэх ухаан технологийн шинэ ололт, инновацын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд гаргах шинэ боломжууд нээгдэж байна
