БНХАУ-ын НЭГ БҮС НЭГ ЗАМ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ АКАДЕМИ ТББ-ТАЙ сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь БНХАУ-ын “Нэг Бүс Нэг Зам Олон Улсын Хөгжлийн Судалгааны Академи” ТББ-тай сургалт, судалгаа хийх, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, технологи зүгшрүүлэх, нутагшуулах, туршилт-судалгааны лаборатори, талбайг тохижуулах чиглэлд хамтран ажиллаж сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллана.

Санамж бичгийн хүрээнд, их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран туршилт судалгаа хийх, инновац шингэсэн шинэ технологи, бүтээгдэхүүнийг турших, зүгшрүүлэх, хөгжүүлэх улмаар хэрэглээний эргэлтэд оруулахад идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хамтын ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе.