Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-аас зохион байгуулдаг “WIPO 2025 GLOBAL AWARDS” шалгаруулалтын бүртгэл 2025 оны 1 дүгээр сарын 15-аас 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зарлагдлаа.
Бүртгүүлэх холбоос: https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
“WIPO GLOBAL AWARDS”-аар оюуны өмчийг арилжааны зориулалтаар ашиглахын зэрэгцээ инновац, бүтээлч байдлаараа нийгэмд эерэг, онцгой хувь нэмэр оруулж буй Жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнес эрхлэгч нарыг, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнийг шалгаруулдаг. Хэрэв та технологи, загвар, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дизайн гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулдаг, мөн оюуны өмчийн эрхээ хамгаалуулсан бол та шалгаруулалтад оролцох боломжтой юм. WIPO GLOBAL AWARDS-д дэлхийн өнцөг булан бүрээс НҮБ-ын албан ёсны зургаан хэл болох Англи, Араб, Хятад, Франц, Орос, Испани хэлээр мэдүүлгээ гарган нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ямар шагналтай вэ?
1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломж: 2025 оны 7 дугаар сард Женев хотноо болох ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр шагнал гардуулах ёслолд оролцох урилга.
2. Зөвлөх үйлчилгээ авах боломж: Оюуны өмчийн стратегийг сайжруулах, бизнесийн шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн боломжуудыг олж авах, инновац, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тохирсон заавар, зөвлөмж өгөх;
3. Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, шилдэг залуу бизнес эрхлэгчдэд давуу тал олгох.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцогчдод тавигдах шаардлага болон дүрмийн талаарх холбоос:
https://www.wipo.int/documents/d/awards/docs-en-wipo-global-awards-rules.pdf
Бусад дэлгэрэнгүй мэдээллийн холбоос:
https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
WIPO GLOBAL AWARDS 2025 Шалгаруулалтын дүрэм, зааварчилгааг холбоосоор авна уу.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
75754400 – 5310