Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр явагдсан ба шинээр бүрдсэн эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр боллоо.

Шинээр бүрдсэн эрдмийн зөвлөлийн  бүрэлдэхүүнийг авч үзвэл:

  • Нийт гишүүдийн 49.3 хувь нь шинэчлэгдсэн;
  • Нийт гишүүдийн 63 хувь нь профессор, 37 хувь нь дэд профессор зэрэглэлд ажиллаж буй багш нараас бүрдсэн;
  • Нийт гишүүдийн 38 хувь нь эмэгтэй;
  • Эрдмийн зөвлөлд нийт 33 тэнхимийн төлөөл сонгогдсон;
  • Анх удаа орон нутгийн салбар сургуулийн төлөөллийг оруулсан зэрэг онцлогтой байна.

Энэхүү хуралдаанаар

  1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах
  2. Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг сонгох
  3. Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодыг байгуулах
  4. Төрөлжсөн хороодын даргыг сонгох

зэрэг асуудлуудыг хэлэлцэж, дараах шийдвэрүүд  гаргав.Үүнд:

  1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхимийн профессор Б.Даваасүрэн сонгогдов.
  2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Сургалт, оюутны хөгжлийн төрөлжсөн хороо, Эрдэм шинжилгээ, инновацын төрөлжсөн хороо, Эрдмийн цол ба эндаумент сангийн төрөлжсөн хороог тус тус байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.
  3. Эрдмийн зөвлөлийн Сургалт, оюутны хөгжлийн төрөлжсөн хорооны даргаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар хариуцсан захирал дэд профессор Ч.Тамир, Эрдэм шинжилгээ, инновацын төрөлжсөн хорооны даргаар Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн профессор Г.Баярмагнай, Эрдмийн цол ба эндаумент сангийн төрөлжсөн хорооны даргаар Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив нар сонгогдсон байна.

СУДАЛГАА, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ГАЗАР