2025.03.27 -ний өдөр Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, аймгийн хүнс ,хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга Х. Лхагвасүрэн, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн эрдэм шинжилгээний ажилтан А.Бат-Орших, Стартап, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдулам нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”- байгуулах талаар харилцан санал солилцсон уулзалт зохион байгууллаа. Уг санал солилцох уулзалтын хүрээнд

– Шинжлэх ухаан, технологи, инновацын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх асуудлын хүрээнд хамтран ажиллах
– Төв аймгийн хэмжээнд инновацын шинэлэг шийдлийг хөгжүүлэх
– Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан инкубатор болон хурдасгуур, bootcamp хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох
– Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулах
– Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулах технологийг нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
– Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын манлайллын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төгсөх ангийн сурагчдын өөртөө итгэх итгэл, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх замаар тэднийг бие даасан, шинийг санаачлагч, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн “Entreprenership хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр зэрэг асуудлуудаар санал солилцлоо.


Дээр дурдсан асуудлуудыг ажил хэрэг болгох үүднээс ойрын хугацаанд “ Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж, үзэглэх талаар харилцан тохиролцов.