МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛУУДАД
Зөвлөмж хүргүүлэх тухай
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн, “Дээд боловсрол” үзэсгэлэнг 2018 оны 1 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны академи, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 800 гаруй хүнийг оролцуулан зохион байгуулсан.
Зөвлөгөөнөөр дээд боловсролын засаглал, эрх зүй, санхүүжилт, сургалтын хөтөлбөр, чанарын шинэчлэл, хүний нөөц-багшийн хөгжил, оюутны хөгжил, нийгмийн баталгаа, судалгаа-шинжилгээ, инновацийн чиглэлээрхи асуудлыг хэлэлцэн, гарц шийдлийг тодорхойлж зөвлөмж гаргасан.
Уг зөвлөмжийг боловсруулахад зөвлөгөөний оролцогчдоос гадна онлайн хэлбэр, албан хүсэлтээр саналууд ирснийг нэгтгэн боловсрууллаа.
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн агуулга, заалт бүрийг анхааралтай судалж, 2018 оны ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх нь зүйтэй.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” УЛСЫН II ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” Улсын II зөвлөгөөнйг 2018 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Төрийн ордон, Монгол Улсын их сургуульд тус тус зохион байгуулж, дээд боловсролын салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэв.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагын 600, яам, аж ахуйн нэгж, ажил олгогчид, төрийн бус байгууллагын 200 төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнийг дээд боловсролын “Засаглал, эрх зүй, санхүүжилт”, “Оюутны хөгжил”, “Багшийн хөгжил”, “Сургалтын агуулга, хөтөлбөр”, “Судалгаа, инноваци” гэсэн 5 салбар хуралдаантайгаар зохион байгуулж, асуудлын шийдэл, арга замыг хамтын оролцоотой тодорхойлон, дээд боловсролын салбарын хөгжпийн алсын зорилгыг шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийн идэвхжил, аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал зэрэг цаг үеийн шинэ хандлагатай уялдуулан тодорхойлох зайлшгүй шаардлагын талаар ярилцлаа.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” Улсын II зөвлөгөөнд оролцогчдоос Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, их, дээд сургууль, коллежийн удирдлага, ажилтан, багш, судлаачид, ажил олгогч, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгуулагуудад хандан дараах хүсэлт, зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
А. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД:
- Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж дараах асуудлуудыг тусгах, Үүнд:
- Их сургуулиудыг сонгодог, судалгааны болон төрөлжсөн чиг зорилготой хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
- Их, дээд сургууль, коллежийн статус, ангилал, хэв шинж, байршлыг оновчтой тогтоон, төлөвлөдөг болох, эрэмбэлэх;
- Дээд боловсролын сургалтын байгууллагуудын Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийн асуудлыг боловсронгуй болгох, улстөрөөсхараатбус байх, зөвлөлийн гишүүдийг сонгох, томилох асуудлыг оновчтой болгох, бүрэлдэхүүнд нь бизнес, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулах, их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилдог болох, хариуцлага хүлээлгэх, урамшуулах, дэмжих асуудлыг тусгах;
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, нийт зардлын 30-аас доошгүй хувийг улсын төсвөөс санхүүжүүлэх;
- Их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар улс орны нийгэм эдийн засгийн нэн тулгамдсан асуудлаар чиглэсэн зорилготой судалгааны ажлыг хийлгэх, санхүүжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
- Судалгааны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, сурах бичгийг гадаадын тэргүүлэгч үйлдвэрлэгч, их сургууль, байгууллагаас шууд худалдан авах заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлтээр оруулах;
- Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, “тэргүүлэх салбарын мэргэшсэн ажилтан” гэсэн шинэ ангилал бий болгон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хөнгөлөлт, урамшууллын системийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлэх;
- Дээд боловсролын сургалтын байгууллагууд өөрсдийн сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлж буй судалгааны ажлын хүрээнд ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж олсон ашиг орлогыг татвараас хөнгөлөх, чөлөөлөх, түүнийг сургууль, багш, судлаач, суралцагчдыг дэмжсэн үйл ажиллагаа, нийгмийн асуудалд зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдүүлэх;
- Их сургуулийн харьяа эрдэм шинжилгээний байгууллагын мал, амьтан, ургамлын үржүүлэг, туршилт, судалгааны зориулалтаар ашиглах газрыг Улсын тусгай хэрэгцээт газрын жагсаалтад оруулж, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн зохицуулалт бий болгох.
Б. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ:
- “Дээд боловсролын салбарыг 2018-2024 онд хөгжүүлэг Мастер төлөвлөгөө” боловсруулж, батлах, дэд бүтэц, байршил, хэв шинжийн асуудлыг шийдвэрлэх, хувийн, нийтийн, олон улсын өмчийн дээд боловсролын байгууллагуудыг тэгш хөгжих нөхцлөөр хангах ажлыг зохион байгуулах;
- Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх /байршил, дэд бүтэц, санхүүжилт/ асуудлыг үе шаттай шийдвэрлэх;
- Эдийн засгийг хөгжүүлэхэд дээд боловсролын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох;
- Их сургуулиуд нэгдэж “Альянс” хэлбэрээр хамтран ажиллах замаар нөөцийг үр ашигтай ашиглах, оновчтой нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтээр дэмжих;
- Гадаадын зээл, тусламжийн тодорхой хувийг судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд зарцуулах асуудлыг журамлах, хувийн секгорын дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг бий болгох, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх;
- Судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, төрийн санхүүжилтээр хийгдэх судалгааны бодлого, чиглэлийг тодорхойлох, судалгааны тоног төхөөрөмж, багаж, урвалж бодисын хангамж, худалдан авалт, санхүүжилтийг нэгдсэн бодлогоор хариуцаж ажиллах улсын хэмжээний бүтэц (Судалгааны бодлогын зөвлөл) бий болгох асуудлыг судалж, шийдвэрлэх;
- Улсын хэмжээнд оюуны өмчийг үнэлэх стандарт, аргачлалыг баталж мөрдүүлэх;
- Сургалт-судалгаа-үйлдвэрлэл-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнг нь тооцдог болох;
- Сургалтын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулах зорилгоор “Үр дүнд суурилсан боловсрол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон шийдвэрлэх;
- Боловсролын зээлийн сангаар олгож буй зээлийн болон зорилтот хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, олон эх үүсвэрээс санхүүжилттэй “Дээд боловсролын хөгжлийн сан ” болгож өргөжүүлэх;
- Гадаадын шилдэг сургуулиудад Засгийн газрын зээл, тусламжийн хөрөнгөөр суралцаж төгссөн иргэдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөжийг нэмэгдүүлэх;
- Оюутан, суралцагчдад сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор магистр, докторын суралцагчдыг зээлэнд хамруулах, тэргүүлэх салбар, чиглэлийн хөтөлбөрт элсэгчдийг дэмжсэн тэтгэлэг олгох журам боловсруулж, хэрэгжүүлэх;
- Орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Багшийн хөгжлийг дэмжсэн Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр, сан үүсгэх;
- Оюутны спортын нэгдсэн зориулалттай “Оюутны спорт/хөгжлийн төв”-ийг олон улсын жишгийг дагуу барьж байгуулах асуудлыг улсын төсөвт тусгах, энэхүү төвд спорт заалгүй их, дээд сургуулиудын биеийн тамирын хичээлийг төвлөрүүлэн орох, оюутны чөлөөт цагийг өнгөрүүлэх, спортоор хичээллэх, тэмцээнээ хийх, олон улс, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцох оюутан, баг тамирчидаа бэлтгэдэг болох.
В. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМАНД:
- Сургалтын чанарыг дээшлүүлэх, ажил олгогч, төгсөгчдийн хамтын ажиллагаа, эргэх холбоог шинэ шатанд гаргах, хөдөлмөрийн зах зээл- дээд боловсролын уялдаа, хамаарлыг бэхжүүлэх зохицуулалт хийх;
- Хөтөлбөр бүрт ажил олгогч төгсөгчдөөс бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулж, тэдэнд хөтөлбөрийн сургалтын чанар, үр дүнг тайлагнаж санал, зөвлөмж авдаг тогтолцоог бий болгох;
- Бакалаврын хөтөлбөрийн нийтлэг шаардлага, хичээлийн жагсаалт, мэргэжлийн индекс баталсан тушаалуудыг зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжтэй уялдуулан шинэчлэх;
- Магистр, докторын зэрэг олгох үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүн, хариуцлагыг өндөржүүлэх;
- Сургалтын хөтөлбөрийн төлөвлөлт, заах арга зүй, орчин, үнэлгээ, чанарын баталгаажуулалттай холбоотой асуудлаар “Үр дүнд суурилсан боловсрол” үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлэх;
- Сургалтын хөтөлбөр, бэлтгэх мэргэжлийн чиглэлүүд, түүнд тавигдах шаардлага үзүүлэлтийг боловсронгуй болгох;
- Дээд боловсролын сургалтын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа бүх шатны сургалтын хөтөлбөрт үнэлгээ, дүн шинжилгээ хийж, боловсруулалтын түвшинг тодорхойлох;
- Дээд боловсролын сургалтын чанарын удирдлага, хөндлөнгийн хяналт үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх;
- Дотооддоо дээд боловсролын байгууллагын чанарын эрэмбэ тодорхойлох шалгуур үзүүлэлт, арга зүйг тодорхойлон баталж, эрэмбэ тогтоох ажлыг хэрэгжүүлэх;
- Олон улсын чанарын эрэмбэ тогтоох байгууллагуудаар их ДЭэд сургуулиудын олон улсын түвшний эрэмбийг тодорхойлох, эрэмбээ дээшлүүлэх зорилгоор сургууль бүр стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг 2018 онд багтаан хэрэгжүүлэх;
- XXI зууны ажлын байр болон шинэ, хуучин мэргэжлийн чиглэл, хандлагыг судлан ирээдүйн мэргэжлийн тэргүүлэх чиглэл, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ажил, мэргэжлийн жагсаалт, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох;
- Дээд боловсролын сургалтын байгууллагын бүтцэд чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан нэгж, алба, хэлтэс бий болгох асуудлыг бодлогоор дэмжих, түүний бүтэц, ажиллах хүрээг тодорхойлох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах;
- “Оюутан элсүүлэх журам”-д дор дурдсан чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж, элсэлтийн бодлогыг шинэчлэх:
- Элсэлтийн нэгдсэн цахим ухаалаг систем бий болгох;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг шалгуулагчийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тодорхойлох чиглэлээр боловсронгуй болгох;
- Элсэлтийн босго оноог сургуулийн статус, хэв шинжтэй уялдуулан ялгавартай тогтоодог болох;
- Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулах шалгуурыг шинэчлэн тогтоож, босго оноог өндөрсгөж, 780-800 оноо авсан элсэгчид эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлээр суралцвал төлбөрийгтөрөөс бүрэн даах журам боловсруулж хэрэгжүүлэх;
- Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн ирээдүйн чиг хандлага, төгсөгчдийн ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн элсэлтийн хяналтын тоог Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тогтоодог болгох талаар Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах;
- Хуучнаар техникум төгссөн, дипломын зэрэгтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан иргэнийг бакалаврын түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсэн суралцах боломжоор хангах зохицуулалтыг оруулах.
- Боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр:
- ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн улсын дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн 2011 оны шинэчилсэн конвенцид нэгдэх хуулийг соёрхон батлуулах;
- Магадлан итгэмжлэлийн үндэсний байгууллага, шинжээчдийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, чадавхижуулах, мэргэшүүлэх арга хэмжээ авах;
- Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, ангилалд тавигдах нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрлийн шаардлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тогтмол зохион байгуулах;
- Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг олон улсын байгууллагын шалгуурын түвшинд хүргэж, сайжруулах;
- Гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрийг дотоодод дүйцүүлэн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
- Элсэлт аваагүй болон эрэлт буурсан хөтөлбөрүүдийг зогсоож, эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбарын эрэлт ихтэй хөтөлбөрийг нээх, магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Дээд боловсролын сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сурах орчинг бүрдүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжилтийг хангах;
- Багшийн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж, багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, сургуулиудад “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулах;
- “Дээд боловсролын багшийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг дор дурдсан асуудлыг тусган боловсруулж, батлуулах. Үүнд:
- Их, дээд сургуулийн багшийн загварыг Монгол хүний шинж чанар, Монголчуудын соёл, үнэт зүйлс, итгэл үнэмшил, сэтгэлгээний онцлог болон багшийн хөгжлийн олон улсын хандлагыг тусган боловсруулах;
- Багшийн хөгжлийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг тусгай ангилал болгон улсын төсөвт тусган баталж, тухай бүр нэмэгдүүлж байх;
- Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөнгөлөлт, урамшууллын системийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлэх.
- Багш, удирдах ажилтны ажлын байрны тодорхойлолтын жишиг загвар гаргах, багшийн эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг шинэчлэн мөрдөх;
- Багшийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулж, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах;
- Нийгмийн даатгалын нэгдсэн системийн ажил эрхлэлтийн бүртгэлийг их, дээд сургуулиудын удирдлагын мэдээллийн системтэй холбож, ажил эрхлэлтийн судалгааг бодитой гаргах тогтолцоог бий болгох;
- Дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, хөгжүүлэх, хамтран ажиллах.
Г. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, БАГШ СУДЛААЧДАД:
- Төгсөгчдийнхөө эзэмшсэн байх чадварыг ерөнхий болон салбар сургуулийн онцлогийг тусган тодорхойлох. Түвшин тус бүрээр (улирал, дамжаа) оюутны эзэмшсэн байх чадварыг нарийвчлан гаргах;
- Сургалтын хөтөлбөр боловсруулах, дадлага хийх, төгсөлтийн ажил бичиж хамгаалах, диплом олгох хүртэлх сургалтын үйл явцад ажил олгогчдыг оролцуулах арга хэмжээ авах;
- Хичээлийн агуулгыг оюутнуудад нээлттэй болгох, онлайн болон танхимын сургалтыг зөв хослуулах арга зүйг боловсруулж түгээх, сургалтын орчинг бүрдүүлэх;
- Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн дэвшилтэт арга болон гадаадын их сургуулиудын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх;
- Хүний нөөцийг сонгон шалгаруулах, байршуулах, чадавхижуулах, эрдэмжүүлэх, урамшуулах ажлыг шударга, ил тод, оновчтой зохион байгуулах;
- Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, судлаачдын сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажлын үр дүнг үнэлэх (КР1) шалгуур үзүүлэлт бүхий чансаа тогтоох үнэлгээний систем бий болгох;
- Удирдах ажилтны манлайллын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадварлаг ажилтныг сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх, томилон ажиллуулах зэрэгт хамт олны оролцоог нэмэгдүүлэх,
- Нэр хүндтэй, чадварлаг профессор, багш, судлаачдыг дотооддоо их сургуулиуд хооронд харилцан солилцох, урилгаар ажиллуулах;
- Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд судалгаа, инновацийн үйл ажиллагаа чиглүүлэх;
- Байгууллага дундын судалгаа, инновацийн нэгж хамтран байгуулах, гадны туршлагатай зочин профессор, судлаачийг ажиллуулах, гадаадын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн ашиглалтыг сайжруулах;
- Багш, судлаачдын англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар чадавхийг дээшлүүлэх;
- Залуу багш нарыг чиглэлийн компани, шинжлэх ухааны байгууллагуудад ажиллуулж, дадлагажуулах тогтолцоог бий болгох;
- “Оюутны хөгжлийн зээл” нь барьцаагүй, оюутны ирээдүйн орлогод суурилж олгогдох тул суралцагчийг төгссөний дараа ажлын байраар хангаж, ажилд авсан байгууллагатай нь зээл төлөлтийн асуудлыг хамтран шийдвэрлэх;
- “Оюутны үйлчилгээний төв”-ийг байгуулах замаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутнуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх талаар тодорхой ажлууд зохион байгуулах;
- Оюутанд харилцаа, ёс зүйн эерэг төлөвшил хандлагыг хэвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх талаар гарын авлага, арга зүйн зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх;
- Оюутан багшийн удирдлагаар төсөлт ажилд оролцох, бие даан судалгаа хийх, судалгааны мэдээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах, үр дүнг хэлэлцүүлэх, хэвлэн нийтлэх, түгээх чиглэлээр суралцах, судалгааны арга зүйг эзэмших нөхцөлийг бүрдүүлэх;
- Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, бие бялдарын хөгжлийн сорилыг жил бүр хийж, мэдээллийн сан бүрдүүлэн, суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрын онцлогт тохирсон хөтөлбөрөөр биеийн тамир, спортын хичээлийг тогтмол явуулах;
- Төгсөгчдийн ахисан түвшний болон богино хугацааны сертификатын сургалтад хамрагдан мэдлэг, мэргэжил тасралтгүй дээшлүүлэх насан туршийн сургалтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх;
- Сургууль төгсөгчдийн холбоо, ажил олгогч, төгсөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эргэх холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах, төгсөгчдийн сургуулийн хөгжлийн асуудалд хувь нэмэрээ оруулах хүсэл, сонирхлыг өрнүүлэх ажил зохион байгуулах.
Д. МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, БИЗНЕСИЙН БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:
- Оюутан, суралцагчдын дадлагын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, тэдэнд суралцах явцдаа ажлын дадлага, туршлагатай болоход туслах замаар чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Үйлдвэрлэл, бизнесийн практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд их, дээд сургууль, эрдэмтэд, судлаачдын дэмжлэгийг авах, судалгааны ажлын захиалга өгөх, хамтран ажиллах;
- Их, дээд сургуулийн судалгаа, инновацийн дэд бүтэц бүрдүүлэх, туршилт үйлдвэрлэлийн хамтарсан нэгж байгуулахад хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
- Залуу багш, судлаачдад гэрээгээр ажиллах боломж олгох замаар практик дадлага туршлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх;
- Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгаж төгсөгчдийн эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлдог байх.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ – ДЭЭД БОЛОВСРОЛ” УЛСЫН II ЗӨВЛӨГӨӨНД” ОРОЛЦОГЧИД