Улаанбаатарын Их Сургууль Боловсролын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

     Төрийн өмчийн Улаанбаатарын Их Сургууль нь Боловсролын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг хамтын ажиллагааны гэрээгээр Төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамтран ажиллах,  Багшлах эрхийн урт, богино хугацааны сургалт хамтран зохион байгуулах,  Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдийг гэрээт багшаар ажиллуулах, Улаанбаатарын их сургуулийн багш нарыг гэрээт судлаачаар ажиллуулахад харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх, Боловсролын хүрээлэнгийн судлаачдыг ахисан түвшний сургалтанд дэмжлэг үзүүлэхээр талууд гэрээнд тусгажээ.