Улаанбаатарын сургуулийн Түүхийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиодог “Эх түүхээ эрхэмлэе” өдөрлөг 2015 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Үүнд,
– 2015 оны 11-р сарын 24-нд ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн ЭША, Түүхийн ухааны доктор С.Амарбаяр “Өндөр гэгээний намтруудын харьцуулсан судалгаа” сэдвээр лекц уншив.
– 2015 оны 11-р сарын 25-нд, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Дундад зууны секторын эрхлэгч, Түүхийн ухааны доктор, дэд профессор, Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Солонгос хэл судлалын 1999 оны төгсөгч Ц.Цэрэндорж “Хубилай сэцэн хаан ба Юань гүрний үеийн бичиг үсэг, дурсгал” сэдвээр лекц уншив.
– 2015 оны 11-р сарын 25-нд, Монгол цэргийн музейтэй хамтран “Монгол цэрэг дэлхийд” сэдэвт явуулын музейг сургуулийн хоёр давхарын хурлын заалны хажууд гаргаж Монгол цэргийн музейн ЭША н.Нямдорж, Г.К.Жуковын музейн эрхлэгч Амартайван нар ажиллан багш, оюутнуудад монгол цэргийн түүхэн замналын тухай тайлбарлан таниулах үйл ажиллагаа хийсэн байна.
– “Эх түүхээ эрхэмлэе” өдөрлөгийн хүрээнд хийсэн хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бол “Мэргэн санаа” түүхийн асуулт хариултын тэмцээн байлаа. Энэхүү тэмцээнд Улаанбаатарын их сургуулийн мэргэжилийн болон мэргэжлийн бус нийт 11 анги оролцов. Тухайлбал, Хими-4, Биологи-4, МНУ-3, МНУ-4, Монгол хятад хэл -4 зэрэг ангиудийг дурьдаж болно. Тус тэмцээнд Археологийн 4-р ангийн “Хүннүгийн үр сад” баг тэргүүн байр, Археологийн 3-р ангийн “Дөрвөн эвэрт ван” баг дэд байр, Түүхийн 3-р ангийн “Уламжлал” баг гутгаар байрыг тус тус эзэллээ. Мэргэн санаа тэмцээний шүүгчидийн бүрэлдэхүүнд Улаанбаатарын их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, түүхийн ухааны доктор, профессор С.Цолмон, эрдэм шинжилгээний албаны дарга түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт, Түүхийн тэнхмийн эрхлэгч, Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, Түүхийн тэнхмийн ахлах багш, докторант Б.Галбадрах нар ажиллав. Тус үйл ажиллагааг Түүх-4 ангийн оюутнууд зохион байгуулав.
“Эх түүхээ эрхэмлэе” өдөрлөгийг зохион байгуулагч Түүхийн 4-р ангийн хамт олон болон шүүгчидын хамт
“Мэргэн санаа” түүхийн асуулт хариултын тэмцээнд Археологийн 4-р ангийн “Хүннүгийн үр сад” баг тэргүүн байр, Археологийн 3-р ангийн “Дөрвөн эвэрт ван” баг дэд байр, гутгаар байр эзэлсэн Түүхийн 3-р ангийн “Уламжлал” баг болон шүүгчид, Түүхийн 4-р ангийн оюутнууд
Монгол цэргийн музейтэй хамтран “Монгол цэрэг дэлхийд” сэдэвт явуулын музейг сургуулийн хоёр давхарын хурлын заалны хажууд гаргаж Монгол цэргийн музейн ЭША н.Нямдорж, Г.К.Жуковын музейн эрхлэгч н.Амартайван нар ажиллан багш, оюутнуудад монгол цэргийн түүхэн замналын тухай тайлбарлан таниулав