Азийн бүсийн Хонгконг олимпиадад МУИС-ийн баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн Хонгконг олимпиад 2024 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаас МУИС, МТЭС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай NUM-TTTs буюу компьютерын ухаан хөтөлбөрийн оюутан Т.Цэлмэг, Ж.Тамир, Ж.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн бахдам сайхан амжилт үзүүлжээ.

Эх сурвалж: МУИС