“МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Их Сургууль, МИАТ төрийн өмчит хувьцаат компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд:

  • Шаардлага хангасан төгсөх курсийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх
  • “МИАТ” ХК-ийн үйлдвэрлэлийн болон бусад чиглэлийн мэргэшсэн багшлах бүрэлдэхүүний онол, арга зүйн болон мэдээллийн технологи, сүлжээ, систем, программ хангамж, кибер аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр захиалгат сургалтыг зохион байгуулах
  • Хууль, хүний нөөц, олон улсын гэрээний эрх зүйн болон бусад чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар харилцан ажиллана.

Эх сурвалж: МУИС