Гарааны компани нь хуулийн хүрээнд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

22 дугаар зүйл: Албан татвар хөнгөлөлт

22.5.4 Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд Инновацын тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг;

22.6 Энэ хуулийн 22.5.3, 22.5.4, 22.5.13-т заасан техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль

38 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа

38.1.14. Инновацын төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.

38.2. Энэ хуулийн 38.1.6, 38.1.9, 38.1.14, 38.1.18, 38.1.19-д хамаарах барааны жагсаалт, Монгол Улсын Засгийн газар батална.