Ханзны уран бичлэгийн тэмцээн

2016 оны 5 сарын 13-нд МУИС-ийн Күнзийн институт 4 дэх удаагаа зохион байгуулсан ханзны уран бичлэгийн тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо. Уг тэмцээний эхний шалгаруулалтанд Монгол улсад хятад хэлний сургалт явуулдаг 19 их дээд болон дунд сургуулиас  337 материал ирсэнээс 103 шилдэг уран бичлэгийг шалгаруулж хоёрдугаар шат нь Күнзийн институтын байранд шүүгч нарын хяналтан дор нэг цагийн хугацаанд тогтсон эхийг бичих даалгавартайгаар болсон юм. Эцсийн шалгаруулт буюу 10 шүүгчийн өгсөн нийлбэр дүнгээр их дээд сургуулийн ангилалд Улаанбаатарын их сургуулийн Хятад хэл орчуулгын 3-р ангийн оюутан П.Сувд-Эрдэнэ тэргүүн байр эзэлж өргөмжлөл, дөрвөн зуун мянган төгрөгөөр, түүх хятад хэлний 3-р ангийн оюутан Мягмарсүрэн дэд байр эзэлж өргөмжлөл, гурван зуун мянган төгрөгөөр, Хятад хэл орчуулгын 3-р ангийн оюутан А.Долгорсүрэн тусгай байр эзэлж өргөмжлөл, нэг зуун мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

Шилдэг удирдагч багшаар Хятад хэлний салбарын эрхлэгч Ө.Саранцэцэг шалгарч өргөмжлөл,өсгөгч микрофон гардан авлаа.

Багш оюутнуудынхаа цааш цаашдын уралдаан тэмцээнд улам их амжилтыг хүсэн ерөөе!