Монгол Улсын Их Сургууль интернэт сүлжээнд IPv6 хаяглалтыг нэвтрүүлж эхэллээ

Интернэт хэрэглэгчийн тооны өсөлт, төхөөрөмжийн төрөл, хэрэглээнийулмаас IPv4 хаягийн ашиглалт нэмэгдэж дэлхий даяар IPv6 хаяглалтыг нэвтрүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна.МУИС нь интернэт сүлжээндээ албан ёсоор IPv6 хаяглалтыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж интернэтийн бүсчлэлийн зохицуулагч Ази номхон далайн бүсийн интернэт сүлжээ мэдээллийн төв (APNIC)-өөс байгууллагын нэр дээр IPv6 хаяг авсан. МУИС-ийн интернэт сүлжээний хэрэглэгчид IPv4, IPv6 хаягийг хослуулан ашиглаж боломжийг бүрдүүлж хэрэглэгчдийн үе шаттайгаар нэвтрүүлэх, системүүдийг шилжүүлэх үйл ажиллагаа эхлээд байна.Интернэт хаягийг IPv6-руу бүрэн шилжүүлснээр хэрэглэгчийн хаягийн хязгаарлалт үүсэхгүй, сүлжээний хугацааны хоцрогдол багасах, аюулгүй байдал сайжрахаас гадна, IP хаяг хооронд хөрвүүлэх үйл ажиллагааг эрс бууруулснаар төхөөрөмжүүдийн ашиглах эрчим хүчний хэрэглээ буурч, хүрээлэн буй орчинд ч эерэг нөлөө үзүүлнэ.APNIC-ээс гаргасан мэдээллээр монгол улс интернэт сүлжээндээ IPv6 хаягийг нэвтрүүлэх үйл явц 42.74%-д хүрсэн байна.

(Эх сурвалж https://stats.labs.apnic.net/ipv6/MN)

МУИС-ийн Цахим шилжилтийн газар

Эх сурвалж: МУИС