
- Инновацын экосистемийн нээлттэй орон зайг цогц байдлаар хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох
- Дэвшилтэт шинэ технологи, инновацын шийдэл бүхий бизнес төслүүдийг гарааны компани болгож хөгжүүлж, бойжуулах
- GMP стандарт бүхий технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн усан болон тосон, гелин суурьтай, шахмал олон савлагаат бүтээгдэхүүний 3-н шугамын хүрээнд хамтран ажиллах
- Шинэ технологи, инновац, гарааны компанийн хөгжүүлэлт, интрепренерүүдийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, зөвлөгөөн, үндэсний хэмжээний чуулган, нээлттэй хэлэлцүүлгүүдийг хамтарч зохион байгуулах
- Нийгэм, соёлын инновацыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд
- Эрдэмтэн судлаач, багш, оюутны мэдлэг шингэсэн судалгааны ажлын үр дүн болох оюуны өмчийг хадгалах, хамгаалах, ашиглах, нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах
- Бүс нутгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэх сонирхлыг сэдэлжүүлж, идэвхжүүлэх зорилго бүхий “ BOOTCAMP” сургалтын хөтөлбөр
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулахад мэдлэг шингэсэн технологийг нутагшуулах зорилго бүхий “ Уур амьсгалын өөрчлөлт, экосистем” сургалтын хөтөлбөр
- Хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг дэмжих, энтрепренер сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “ Entreprenership”, сургалтын хөтөлбөрүүдийг тус тус хамтран хэрэгжүүлэх