Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт Химийн салбарынханы төсөл шалгарч батламжаа гардан авсан тухай мэдээллэж байсан билээ.Тэгвэл 12 сарын 25-ны өдөр “Бохир ус цэвэршүүлэхэд фотокаталитик идэвхит наноталст титаны оксид (TiO2)-ыг хэрэглэх судалгаа” төслийн багийнхан анхныхаа хурлыг хийлээ.Төслийн багийн гишүүдийг товч танилцуулбал:
Төслийн удирдагч: Баатарын Мөнхцэцэг /Хими технологич, экологич доктор (PhD)/
Гэрээт судлаач: Гэлэгбадамын Анхбаяр /Хэрэглээний математикч доктор (PhD) дэд профессор/
Үндсэн судлаач: Отгон-Уулын Энх-Уянга /Хими технологич, докторант/
Гэрээт судлаач: Энхтөрийн Цэрэндулам /Химич, магистрант/
Үндсэн судлаач: Дагиймаагийн Ганпүрэв /Химич, магистрант/
Үндсэн судлаач: Хүрэлчулууны Дөлгөөн /Химич, магистрант/
Төслийн ажилд нь өндөр амжилт хүсье.