2024 оны 11-р сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотын United Arena цогцолборт болсон Төвийн бүсийн хөгжлийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох Монголын энтрепренерүүдийн 10-р чуулганд Технологи-Хөгжил уриан дор “ Их дээд сургуулиудын хөгжүүлж байгаа гарааны бизнес, инновацын төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж” сэдвийн хүрээнд МУИС-ийн ШУТУБП-ын баг амжилттай оролцоод ирлээ.
Их дээд сургуулиудын хөгжүүлж байгаа гарааны бизнес, инновацын төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрхэн гарааны компани болгож хөгжүүлэх талаарх шийдлийг эрэлхийлэх, МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркын зүгээс хөгжүүлж байгаа Гарааны бизнес инновацын төслүүдийн танилцуулга, илтгэл хэлэлцүүлэх, Паркын үйл ажиллагааг сурталчлан таниулах. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Дархан хотод ажиллалаа.
Арга хэмжээний үр дүнд гарааны бизнес, инновацын шинэлэг санаануудыг цааш нь хөгжүүлэх нөөц боломжийг нээж, хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоох, Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркын үндсэн үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээллийг оролцогчдод түгээх, Дархан хотод байрлах инновац, энтрепренершип, гарааны компанийг бойжуулах талаар туршлага судлан, ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагуудтай танилцаж хамтын ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ зохион багууллаа.





