Химийн ухааны доктор, Профессор Доржнамжингийн Дэмбэрэлнямба МУИС-ийн ахмад багш, ШУ үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК-ийн Эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал, Монгол Улсын ШУ Технологийн Дэвшлийн Шагналт, Шилдэг зохион бутээгч юм. ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг 1978 онд Химич мэргэжлээр төгсч, Москвагийн Менделеевийн нэрэмжит Хими Технологийн их сургуулийн аспирантурыг 1988 онд дүүргэж “Химийн инженер” мэргэжлээр боловсролын докторын зэрэг хамгаалж, Японы Токиогийн Технологийн Институтэд 1991-1992 онд, БНХАУ-ын Геологийн шинжлэх ухааны их сургуульд 1995-1996 онд, БНСУ-ын KAIST-д 2000-2005 онд, Пейжей Их сургуульд 2005-2007 онд, Инже Их Сургуулийн Нано технологийн тевд 2007-2009 онд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар тус тус ажилласан. Тэрээр олон жилийн судалгааны үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээгдэхүүн гарган авсан нь экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Д.Дэмбэрэлнямба нь энэхүү бүтээгдэхүүнийг туурвиснаараа Монгол Улсын ШУ Технологийн Дэвшлийн Шагналыг 2015 онд хүртсэн. Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй илтгэл, SCI индекстэй олон улсын сэтгүүлд 10 гаруй өгүүлэл, ном товхимолд 30 гаруй бутээл хэвлүүлж, Монгол Улсын шинэ бутээлийн патент 10, ашигтай загвар 7, барааны тэмдэг 25-ыг баталгаажуулсан. Эдгээр технологи нь анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт өргөн хэрэглэгдэж байна. Дараахь бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлж, зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн танил “Үндэсний бренд” бүтээгдэхүүн болоод байна. • Хуний эмийн буртгэлд “Тамедин” цуврал 10 бүтээгдэхүүн • Ариутгал халдваргуйтгалийн “Санитол” цуврал бутээгдэхуун • Биологийн идэвхт “Адуу” брэндийн 5 терлийн бутээгдэхуун • Ургамлын хортон шавжийн эсрэг бодисын буртгэлд 5 терлийн нано инсектицид Эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын төдийгүй гадаад орнуудын улсын буртгэлд бүртгүүлж, ОХУ, Евро-Азийн орнуудад экспортлож эхлээд байна. Мөн БНСУ-н эрдэмтэдтэй хамтарч, хортой органик уусгагчийг орлох шинэ төрлийн ионы шингэний технологийг боловсруулсан ба энэхүү кальцийн сульфонатын полистирол нанобэлдмэл нь өндөр идэвхтэй, нано суспенз тул уухад нэн тохиромжтой болж, БНСУ-ын Инже нано технологийн төвийн харьяа эмийн уйлдвэрт хэрэгжсэн байна. Ийнхүү Д.Дэмбэрэлнямба нь МУИС-ийн төдийгүй Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгаж яваа манай тэргүүний шилдэг зохион бүтээгч эрдэмтэн юм.
