Сургалтын хугацаа: 45 хоног
Сургалтын хэлбэр: танхим
Сургалтын төлбөр: 1,100,000₮
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын дипломын голч дүн 2.7-ooc доошгүй байх
- Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
Бүртгүүлэх материал:
- Бакалаврын дипломыг Е-Mongolia системээс татаж авчрах
- Бүртгэлийн хураамж 30,000 төг
Бүртгэл: 2024 оны 11 дүгээр сарын 21-29-ийг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байр, 2 давхар, 226 тоотод бүртгэнэ (Бүртгэх цагийн хуваарь: 10:00-12:00, 14:00-16:00 цагуудын хооронд бүртгэнэ).
Жич: Сургалтанд хамрагдах бүртгүүлэгчдийн хүсэлтийг Боловсрол судлалын тэнхимд хүлээн авч, холбогдох мэргэжлийн тэнхимд уламжлан шалгалтанд хамруулна. Шалгалтын хуваарийг мэйл хаягаар мэдэгдэнэ. Энэхүү шалгалтанд тэнцсэн (70+ оноо авсан) элсэгчдэд багшлах эрхийн гэрчилгээ олгох хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг олгоно.
Боловсрол судлалын тэнхим
Эх сурвалж: МУИС