Япон Улсын Засгийн газрын иений хөнгөлттэй зээлээр 2014-2026 онд хэрэгжиж буй Инженер Технологийн Дээд Боловсрол /ИТДБ/ төслийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-06 ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл-2024” cеминарт Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, ЖАЙКА олон улсын байгууллага, Монгол Улсын Боловсролын яам, Сангийн яам, ИТДБ төслийн Азиа Сийд зөвлөх баг, Япон Улсын 80 гаруй компани, 30 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, МУИС, ШУТИС, ХААИС-ийн хамтарсан судалгааны багийн судлаачид болон Монгол улсын хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг байгууллагаас нийт давхардсан тоогоор 320 орчим төлөөлөгчид оролцлоо.“Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл-2024” cеминарын зорилго нь ИТДБ төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран гүйцэтгэж буй судалгааны үр дүнг Монгол болон Японы аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад танилцуулж эдийн засгийн эргэлтэд оруулах хамтын ажиллагааг хөгжүүлж нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний болон олон улсын зах зээлд гаргах зорилготой юм.Тус семинарын нээлтэнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг оролцож ИТДБ төслийн хэрэгжилтийн өнөөгийн үр дүн, нөхцөл байдлыг дүгнэж цаашид Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан ИТДБ төслийн хоёрдугаар үе шатыг хэрхэн хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага болон хамтран ажиллах саналын талаар үг хэлэв.Энэхүү семинарт МУИС-ийн ИТДБ төслийн хамтарсан судалгааны багийн ахлагч профессор Ч.Ганзориг, профессор А.Энхбаяр, профессор Б.Энхсаруул профессор О.Алтансүх, дэд профессор А.Амарбаяр, дэд профессор Д.Баясгалан, дэд профессор Б.Даваапүрэв, дэд профессор Т.Бэгзсүрэн нар өөрсдийн судалгааны багийн Монгол болон Япон талын хамтрагч судлаач нартай хамтран судалгааны ажлын үр дүнгээ аман илтгэл болон постер үзүүлэнгээр танилцуулж амжилттай оролцлоо. МУИС-ийн ИТДБ төслийн хамтарсан судалгааны багийн хамт олон“Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл-2024” семинарын үр дүнд МУИС-ийн ИТДБ төслийн хамтарсан судалгааны багийн гишүүн Э.Пүрэвдалайгийн үүсгэн байгуулсан “Чин ганц” гарааны компани Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй Токио-Рикоша компанитай сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт болон бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

МУИС-ийн “Чин ганц” гарааны компанийг үүсгэн байгуулагч,ИТДБ төслийн хамтарсан судалгааны багийн гишүүн Э.Пүрэвдалай Токио-Рикоша компанийн захирлын хамтМөн тус семинарын үеэр МУИС болон Нийгата мужийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг болон оюутан солилцооны гэрээ байгуулагдсан.Түүнчлэн МУИС-ийн удирдлага болон хамтарсан судалгааны багийн төлөөллүүд Япон улсын тэргүүлэх судалгааны их сургууль болох Тохокугийн их сургуулийн Стратеги төлөвлөлтийн газар болон Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны газрын удирдлага бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж шинжлэх ухааны парк, материал судлал болон гарааны бизнес бойжуулах төвийн үйл ажиллагаатай танилцаж цаашид ахисан түвшний сургалт, судалгааны хүрээнд туршлага солилцон судалгааны түвшинг дээшлүүлж цар хүрээг тэлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон болно.Мөн ИТДБ төслийн хүрээнд МУИС дээр шинээр батлагдан хэрэгжиж буй “Инновацын эко систем” төслийн багийн хамт олон Японы Institute of Science Тоkyo /TIT хуучин нэр/ -ын Innovation Design Centre болон Practical-Based Enterpreneurship Education Course төвийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, туршилтын цехүүдтэй танилцан цаашид МУИС дээр инновацын эко системийн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай хүний нөөц бэлтгэх, туршлага судлах, сургалт зохион байгуулах болон бусад холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон үр дүнтэй уулзалтууд зохион байгуулагдлаа.Тус “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл” уулзалт, семинар нь хамтарсан судалгааны багуудын судалгааны түвшинг дээшлүүлж, бизнес хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж инновацын бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хамтарсан судалгааны цар хүрээг тэлж олон улсын томоохон сангуудаас хамтарсан судалгааны төсөлд хөрөнгө оруулалт татах зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээний үндэс суурийг тавьсан хэмээн дүгнэж байна.Түүнчлэн 2014-2026 онд хэрэгжүүлж буй ИТДБ төслийн хүрээнд Япон улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай бий болсон хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүн, Зэргийн болон Зэргийн бус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн боловсон хүчин, судалгааны дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт зэрэг тус төслийн бодит үр дүнд суурилан ИТДБ төслийн хоёрдугаар үе шатыг өнөөгийн Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулж улмаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний болон олон улсын зах зээлд гаргах зорилгоор хэрэгжүүлэх нь чухал хэмээн үзэж байна.
Талархал: Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн Зэргийн бус хөтөлбөрийн хүрээнд Япон улсад “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2024” уулзалт-семинарыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Япон улсад суугаа Элчин сайдын яам, ЖАЙКА ОУХАБ, АЗИА СИЙД төслийн зөвлөх баг, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон болон бусад оролцогч талуудад МУИС-ийн хамт олны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.
ИТДБ төслийн хамтарсан судалгааны үр дүн /2014-2024/