МУИС нь 2018 онд 3 дахь удаагаа үндэсний хэмжээнд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн ба 2023-2024 хичээлийн жилд 4 дэх удаагаа магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган байгууллагын өөрийн үнэлгээний тайлангаа хүлээлгэн өгсөн. БМИҮЗ-ийн Байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид МУИС-д 2024 оны 11 дүгээр 18-аас 2 долоо хоногийн хугацаатай ажиллаж эхлээд байна


Үүний хүрээнд МУИС-ийн БАЙГУУЛЛАГЫН магадлан итгэмжлэлийн шинжээчдийн эхний уулзалт Даваа гарагт боллоо. Ирэх өдрүүдэд шинжээчийн баг бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, захиргааны нэгж, судалгааны төвүүд, дадлагын баазууд болон өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримтуудтай танилцаж дүгнэлт гаргана.

