Улсын ууган их сургуулийн оюунлаг эерэг тэмүүлэлтэй маргаашийн сэхээтнүүд, боловсон хүчин та бүхний энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилж байна. Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг бататгах хамгийн чухал суурь заалтууд нь сонгох болон сонгогдох эрхийг дархлан баталж өгснөөр ард түмэн яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, жендерийн ялгаатай байдал үл харгалзан өөрсдийн саналыг өгч тэднийг төлөөлөх субъектийг сонгон томилох явцад шууд байдлаар оролцож эхэлсэн билээ. Тус зарчимд тулгуурлан Монголын анхдагч оюутны байгууллага болох Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс нь оюутны эрх ашгийг хамгаалах, тэднийг бүх шатанд төлөөлөх, оюутан залуусын хөгжих, боловсрох үйл явцад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгоо бататган илүү боловсронгуй системийг хөгжүүлэн ажиллахаар зорьж байна. Ийнхүү Оюутны Холбоо, Оюутны Конгрессын Ерөнхийлөгчийг сонгох нийтийн сонгууль гурав дахь удаа зохиох байгуулагдахад бэлэн боллоо. Уг сонгуульд: ШУС, ХУС-ын оюутан Р.Мөнх-Эрдэнэ, ШУС, БУС-ын оюутан Ц.Тэмүүлэн нар өрсөлдөж байна.
Мөрийн хөтөлбөртэй танилцах: www.bit.ly/election_NUM
Нэр дэвшигчдэдээ амжилт хүсэхийн сацуу МУИС – ийн нийт оюутан та бүхний санал бүр үнэ цэнтэйг ойлгож иргэний цаашлаад оюутны үүргээ биелүүлж 2024 оны 11 сарын 18-22-ны өдрүүдэд болох тус сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.