Төслийн багуудтай хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа

Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийг байгуулах ажлын хүрээнд төслийн удирдагч багш нартай хамтран паркын зүгээс үзүүлэх үйлчилгээ болон цаашид төслийн багууд парктай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд ШУТУБП-ын удирдлага, бүрэлдэхүүн болон төслийн багуудын удирдагч багш нар оролцлоо.

УУЛЗАЛТААР

– Төслийн багуудад тулгарч байгаа асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох

– Цехийг байгуулах ажлын явцтай танилцах

– Цехийн үйл ажиллагааны журамтай танилцах, санал өгөх

– Цехийн ашиглалт, хамтын ажиллагааны талаар санал солилцож төслийн удирдагч багш нар өөрт тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл, санал, зөвлөгөөг өгч хамтран ажиллах талаар ярилцлаа. Үнэтэй зөвлөгөө, саналаа хайрласан төслийн удирдагч багш нартаа талархаж байгаагаа уламжлая.

Хамтын хөгжил амжилтыг дагуулна