“Багш, оюутны стартап-2024” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлж байна.
Энэ жилийн “Багш, оюутны стартап-2024” хөтөлбөрт оролцсон төслүүдийн шалгаруулалтын үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2024.11.16-ны өдөр, Бямба гараг, 09:00-15:00 цагт
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, 502 тоот хурлын өрөө

