МУИС-ийн нэр дээр өмчлөлтэй 20-0003556 улсын бүртгэлийн дугаартай “Нарны зайн системийн илүүдэл энергийг дулаан хангамжинд ашиглах автомат удирдлагын төхөөрөмж” нэртэй ашигтай загварын патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Чин ганц” ХХК-тай лицензийн гэрээ байгууллаа. Тус ашигтай загварын патентыг МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай ахлагчтай судалгааны баг “Багш, оюутны стартап – 2022” хөтөлбөрт амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарсан төслийн хүрээнд зохион бүтээж, 2024 онд Оюуны өмчийн газраар батлуулсан юм.Лицензийн гэрээ байгуулах уулзалтад Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Технологи дамжуулах төвийн эрхлэгч, профессор Ш.Наранмандах, “Чин ганц” ХХК-ны гүйцэтгэх захирал Э.Пүрэвдалай болон төвийн мэргэжилтнүүд оролцов. Энэхүү гэрээний хүрээнд МУИС-ийн өмчлөлтэй патентыг “Чин Ганц” ХХК гэрээнд заасан нөхцөлтэйгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ажлыг гүйцэтгэж, МУИС-д роялти орлого оруулах, шинэ технологийг лабораторийн туршилтаас үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи дамжуулалт боллоо
Их сургууль, хувийн хэвшил, бизнес эрхлэгч та бүхнийг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, Технологи дамжуулах төвтэй хамтарч ажиллахыг урьж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
75754400 – 1160